Бизнесийн удирдлага, маркетинг менежмент

Зорилго тэмүүлэлтэй, оюунлаг хүн бүхэнд зориулав.

Байгууллагын зан төлөв

Байгууллагын зан төлөвийг хувь хүн, бүлэг, байгууллагын түвшинд судлах

Бичлэгийн тоо : 9 | Дэлгэцэнд : 1-6

Стрессийн менежмент

2010-06-03 15:09:37

Стрессийн менежмент

Стресс гэдэг нь гадны өөрчлөлт, аюул занал, төлөвлөөгүй гэнэтийн зүйл тохиолдоход бие махбодийн болон сэтгэл санааны хариу үйлдлийг ерөнхийдөө хэлж болно.

Эдгээр гадны өөрчлөлт, аюул заналыг ерөнхийд нь стресс үүсгэгч гэж үздэг. Стресс үүсгэгчид дотоод хүчин зүйл болох бодол санаа, итгэл үнэмшил, хандлага болон гадаад хүчин зүйл болох гарз хохирол, гай зовлон, өөрчлөлт зэргийг авч үздэг.

Тухайн стрессийн түвшин нь таныг идэвхжүүлж амжилт гаргахад нөлөөлж байвал эерэг стресс гэж үздэг. Жишээлбэл спортынхон, урлагийнхан, улс төрийнхөн гэх мэт ямар нэгэн амжилт гаргахад нөлөөлж байгаа стрессийг хэлнэ.

Харин тухайн стрессийн түвшин нь таны бодол санаа болон бие махбодид сөргөөр муугаар нөлөөлж байвал сөрөг стресс гэж үздэг.

Стрессийн үе шат

·         Эхлэл хэсэг. Сэрүүлэгний үе хэмээн нэрлэх нь бий. Сэтгэл санааны өөрчлөлтийн улмаас бие махбодийн хэвийн баланс алдагдах байдлаар илэрнэ. Жишээ нь зүрхний цохилт ихсэх, амьсгал давхцах, арьсны хэм дулаан алдагдах, гармоны өөрчлөлт бөөрний үйл ажиллагаа алдагдах зэргээр илэрч болно.

·         Эсэргүүцлийн үе. Стресс үүсгэгчийн шалтгааныг олохыг зорих, тухайн нөхцөл байдалд дасахыг хичээх зэргээр илэрнэ. Зан төлөв болон танин мэдэхүйд нь өөрчлөлт орно. Жишээ нь зан төлөвийн хувьд идэвхгүй болох, хоолны дуршил алдагдах, нойргүйдэх эсвэл хэт унтах, уурлах, ядарч сульдах, танин мэдэхүйн хувьд цочиж сандрах, хар дарах, мэдрэмжээ алдаж гөлийх зэрэг орно.

·         Цөхрөх үе. Стресс үүсгэгчийг үр дүнтэй удирдаж чадаагүйгээс бие махбод болон оюун санаа ядран туйлдаж өвчлөхийг хэлнэ.  Жишээ нь хоол боловсруулах эрхтний тогтолцоо хэвийн байдлаа алдах, толгой өвдөх, нойргүйдэх, зан авир өөрчлөгдөх, идэвхгүй болж эсэргүүцэх, даралт ихсэх зэрэг шинжүүд бий болно.

 

 

Нийтэлсэн : gankhuu | Уншсан (651) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Байгууллагын зан төлөв хичээлийн лекцийн сэдвийн чиглүүлэг ойлголтууд үргэлжлэл 2

2010-05-22 11:39:42

Байгууллагын зан төлөв линкээс харах

Нийтэлсэн : gankhuu | Уншсан (9610) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Байгууллагын зан төлөв хичээлийн лекцийн сэдвийн чиглүүлэг ойлголтууд 1

2010-05-22 11:30:16

Байгууллагын зан төлөв линкээс харна уу. лекц 1-3

Нийтэлсэн : gankhuu | Уншсан (14354) | Сэтгэгдэл ( 8 ) | Дэлгэрэнгүй

Байгууллагын зан төлөв хичээлийн улирлын шалгалтанд бэлтгэх асуултууд

2010-05-10 17:51:59

.......................................................................

82.    Байгууллагын шагнал урамшууллын тогтолцоо
83.    Үйлдвэрчний эвлэл удирдлагын харилцаа
84.    Гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн хийх
85.    Байгууллагын зорилтот удирдлага
86.    Байгууллагын соёл, түүний төрөл
87.    Соёл яаж хэлбэрждэг вэ
88.    Байгууллагын соёл ба үндэсний соёлын ялгаа
89.    Байгууллагын өөрчлөлтийн үндэс
90.    Байгууллагын өөрчлөлтөнд хүргэх хүчин зүйлс
91.    Төлөвлөсөн өөрчлөлтийн удирдлага
92.    Байгууллагын эсэргүүцэл, түүний илрэх байдал
93.    Курт Левиний “алхамт” загвар
94.    Төлөвлөгөөт өөрчлөлтийн загвар
95.    Үйлдлээрх судалгааны загвар
96.    Байгууллагын өөрчлөлтийн үйл ажиллагааны 5 үе шат
97.    Байгууллагын хөгжлийн тухай ойлголт
98.    Холбогч “сүлбээр зүү” ний функц
99.    “Т-бүлэг”-ийн үйл ажиллагаа
100.    Өөрчлөлтийн мотиваци, түүний үе шат

Нийтэлсэн : gankhuu | Уншсан (3207) | Сэтгэгдэл ( 7 ) | Дэлгэрэнгүй

Хувь хүний өөрчлөлтийг удирдах загварууд

2010-05-09 05:55:58

Хувь хүний өөрчлөлтийг удирдах загварууд

1.      Unfreeze-Change-Refreeze

Гэсгээх – Өөрчлөх – Хөлдөөх загвар

Хувь хүний өөрчлөлтийг удирдах аргуудын нэг нь Курт Левины 3 алхамт загвар буюу гэсгээх-өөрчлөх-хөлдөөх загвар юм. Энэ нь хувь хүнийг өөрчлөхийн тулд эхлээд гэсгээх ёстой. Гэсгээнэ гэдэг нь өөрчлөлтөнд бэлтгэж тухайн хүний зан төлөв, хандлагыг өөрчлөхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл өөрчлөлт хийхэд шаардлагатай бэлтгэл үйл ажиллагааг хангах ба эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авахыг хэлнэ.

Дараагийн алхам болох өөрчлөх үе шатанд сургах, бэлтгэх, дадлагажуулах зэрэг өөрчлөлтийн жинхэнэ үйл ажиллагаа явагдана. Сүүлийн хөлдөөх үе шатанд тухайн шинэ чиг хандлагыг бэхжүүлж, тогтворжуулах үйл ажиллагаа хийгдэж тухайн үйл ажиллагаа жинхэнэ ёсоор хэрэгжиж байгаа явц байдлыг хянах системийг өөртөө агуулдаг.

2.      ADKAR загвар

Хувь хүний төвшинд өөрчлөлтийг удирдах загвар юм. Энэ загвар нь таван хэсгээс бүрдэнэ.

1.      Awareness

2.      Desire

3.      Knowledge

4.      Ability

5.      Reinforcement

Нийтэлсэн : gankhuu | Уншсан (1275) | Сэтгэгдэл ( 6 ) | Дэлгэрэнгүй

Монгол хүний зан төлөв, үнэт зүйлсийн хандлага

2010-05-08 04:04:27

Монгол хүний зан төлөв, үнэт зүйлсийн хандлага


“Үндэстэн бүхэнд төрөлхийн өвөрмөц шинж чанарууд байдаг” гэж Францын зохиолч Ф. Мариак (1885-1970) хэлсэн байдаг.


Ц. Балхаажав өөрийн бичсэн “Монгол хүн” номондоо монгол хүний сэтгэл зүй зан төлөвийн онцлогийг дараах байдлаар ангилан гаргаж ирсэн байдаг.
1.    Нүүдэлчин амьдралын онцлогоос үүссэн сэтгэл зүйн байнгийн шинэ эрэл хайгуул, шинэ бясалгалын шинж
2.     Аж төрөх арга ухааны ёс горим, зохион байгуулалтын шинжээс үүдэн гарч хэвшсэн дэг журмын сэтгэл зүй
3.    Төрт ёсноос уламжлан ой ухаанд шингэж бэхжиж ирсэн захирах захирагдах ёс
4.    Оюуны хүчин чадлын төвшинтэй уялдан төрж бэхэжсэн шүтлэг бишрэл, хүсэл мөрөөдлийн сэтгэлзүйн шинж
5.    Үндэсний эрх чөлөөг эрхэмлэхээс үндэслэн харийн түрэмгийлэл, дайн дажны аюулыг үзэн ядах сэтгэл зүй
6.    Өмч хөрөнгө эзэмших арга ухаан
7.    Аж төрж ирсэн орчин нөхцөлийн улмаас аль болох бэлэн зэлэн юманд дасаж дадсан сэтгэл зүй
8.    Монгол хүний өөрсдийн гол онцлог болох уужуу тавиун сэтгэл зүйн шинж
Эдгээр найман сэтгэл зүйн онцлог шинж зан төлөв нь монгол хүний ерөнхий зан төлөвийг тодорхойлно гэж үзсэн байна. Янз бүрийн ураг омог, яс угсааны Монгол зон олон Ази, Европ, Америкт 20 гаруй, Монголд 20 шахам, Хятадад 10 гаруй, Орост буриад, халимаг, тува зэрэг нэлээд улс оронд Монгол гарлын цөөн буурай хүмүүс аж төрж байна гээд Монголоор яригсад барагцаалбал эдүгээ 6.5 сая орчим байгаа бололтой гэж  тооцоолсон байх юм.
 Дээрх сэтгэл зүйн ангилал бол нэлээн олон жилийн нөр их хөд
Нийтэлсэн : gankhuu | Уншсан (3771) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй