Бизнесийн удирдлага, маркетинг менежмент

Зорилго тэмүүлэлтэй, оюунлаг хүн бүхэнд зориулав.

Маркетингийн удирдлага

Маркетинг + менежмент

Бичлэгийн тоо : 29 | Дэлгэцэнд : 13-18

Маркетингийн удирдлага хичээлийн лекцийн чиглүүлэг хураангуй 2

2010-05-22 13:59:40

Лекц 2. Маркетингийн судалгаа, мэдээллийн систем

Сэдвийн зорилго: Менежментийн үндсэн функцууд нь төлөвлөлтөөс эхэлдэг бөгөөд үүний адил маркетингийн удирдлага нь маркетингийн төлөвлөлтөөс эхэлдэг ба төлөвлөлт нь өөрөө сайтар боловсруулсан судалгаа шинжилгээ дээр суурилдаг. Тиймээс маркетингийн удирдлагын үйл ажиллагаа маркетингийн судалгаа шинжилгээ хийхээс эхэлнэ гэдгийг ойлгуулж, маркетингийн мэдээллийн системийн онцлогийг гаргах өгөх, судалгаа явуулах арга зүй эзэмшүүлэх

Сэдвийн агуулга:

1.      Маркетингийн мэдээллийн систем болон судалгааны тухай: Маркетингийн шийдвэр гаргахад шаардагдах сүүлийн үеийн хэрэгцээтэй шинэ оновчтой мэдээллийг цуглуулах, хадгалах, боловсруулах, ашиглах үйл ажиллагааг маркетингийн мэдээллийн систем гэх ба маркетингийн судалгаа нь шийдвэр гаргагч нарт туслах бүтээгдэхүүн үйлчилгээний санааг бий болгох сайжруулахтай уялдсан хоорондоо уялдаа холбоотой мэдээллийг цуглуулах, сайжруулах, тайлагнах үйл ажиллагааг хэлнэ. Мэдээллийн систем нь судалгааг дотроо агуулна.

2.      Маркетингийн судалгааны гол ач холбогдол, судалгааны аргууд, дизайн: Маркетингийн судалгааг эрсдэлээ бууруулах, зах зээлээ сайн судалж таньж мэдэх, орчин нөхцлөө зөв тодорхойлох, оновчтой зөв шийдвэр гаргахын тулд хийдэг. Маркетингийн судалгаанд ихэвчлэн түүвэрлэлтийн судалгааг ашигладаг. Түүвэрлэлтийн судалгаа нь магадлалт болон магадлалт бус түүвэрлэлтийн арга гэж ангилагдана. Үүнээс гадна социологийн судалгааны аргууд, асуулгын, ажиглалтын, туршилтын аргуудыг ашигладаг.

3.      Хамгийн оновчтой хувилбарыг сонгох. Энэ нь шийдвэр гаргах үйл ажиллагаа юм. Статистик банк,  загварын банкыг шийдвэр гаргахад түлхүү ашигладаг. Судалгааны үр дүнг энэ аргуудаар шинжлэн дүгнээд хувилбаруудыг гаргаж шийдвэрээ гаргаж байдаг.

Сэдвийн хүрээнд зайлшгүй мэдвэл зохих нэр томьёо, онол, ойлголтууд:

Маркетингийн судалгаа

Маркетингийн мэдээллийн систем

Маркетингийн судалгааны дизайн

Түүвэр судалгааны арга

Магадлалт бус түүвэрлэлтийн арга

Магадлалт түүвэрлэлтийн арга

Асуулгын арга: Нээлттэй хаалттай асуулга

Туршилтын арга: Талбайн туршилт, лаборторийн туршилт, зах зээлийн туршилт

Статистик банк

Загварын банк

Социологийн судалгааны аргууд

 

Нийтэлсэн : gankhuu | Уншсан (11323) | Сэтгэгдэл ( 11 ) | Дэлгэрэнгүй

Маркетингийн удирдлага хичээлийн лекцүүд

2010-05-22 13:40:37

Сэдэв 1. Маркетингийн удирдлага болон маркетингийн албадын үйл ажиллагаа

Сэдэв 2. Маркетингийн судалгаа мэдээллийн систем

Сэдэв 3.  Байгууллагын стратеги төлөвлөлт, маркетингийн стратегиуд

Сэдэв 4. Маркетингийн төлөвлөлт

Сэдэв 5. Маркетингийн орчны шинжилгээ

Сэдэв 6. Өрсөлдөгчийн шинжилгээ, баримтлах стратеги

Сэдэв 7. Худалдан авах төлөв байдлын загвар

Сэдэв 8. Зах зээлийн сегментчилэл ба зорилтот зах зээл: STP стратеги

Сэдэв 9. Шинэ бүтээгдэхүүний стратеги, бүтээгдэхүүний удирдлага

Сэдэв 10. Үнийн удирдлагын тухай ойлголт, үнийн стратеги

Сэдэв 11. Идэвхжүүлэлт болон Хуваарилалтын сувгийн удирдлага

Сэдэв 12. Олон улсын маркетингийн стратеги

 

Нийтэлсэн : gankhuu | Уншсан (1390) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Партизан маркетинг гэж юу вэ?

2010-05-11 21:07:31

Партизан маркетинг гэж юу вэ?

Жей Конрад Левинсон 1984 онд "Guerrilla marketing" /”Партизан маркетинг”/ гэдэг номоо бичсэнээр партизан маркетинг гэсэн ойлголт бий болсон хэмээн үздэг.

Партизан маркетинг гэдэг нь хамгийн бага нөөцүүдээр хамгийн их үр ашиг бий болгох сурталчилгаа явуулах уламжлалт бус маркетингийн хандлага юм. Уламжлалт маркетингийн ойлголтоор сурталчлаад байх нь үр дүнгээ өгдөг, хэн илүү их зардал гаргаж сурталчилна тэр хэмжээгээр ашиг олж үр дүнтэй байх тухай авч үздэг гэж ерөнхийдөө хэлж болно. Гэтэл партизан маркетингийн ойлголтоор бол хамгийн бага зардал, нөөцийг ашиглаж хэрхэн үр дүнтэй сурталчилж болох тухай асуудлыг авч үздэг.
Тиймээс партизан маркетинг нь сурталчилгааны төсвийг сонгохдоо хамгийн бага зардал, шинэ санаачлага, үр дүнгүй сарнихгүй байх, тухайн зорилгод хүрч болох боломжтой эсэх зүйлсийг харгалзан үздэг.
Партизан маркетингийн хувьд анхаарах ёстой гол зүйл бол зах зээлээ сайтар судалж, манай хэрэглэгч хэн бэ, тэд хэрхэн боддог, хаашаа явж байгаа тухай мэддэг байх ёстой. Энэ нь хэрэглэгчийн зан төлөв, сэтгэл зүй хандлага гээд бүгдийг судлах тухай асуудал юм. Үүний дараа чиний/танай байгууллагын жагсаалтанд багтсан боломжтой хэрэглэгчдийн өмнө өөрийн нэр хүндийг бий болгох хэрэгтэй. Хэвлэмэл сурталчилгааг ашиглах нь үр дүнтэй.  Ийм байдлаар мэдээллийг хүргэснээр зах зээлийг бэлтгэж сургана хэмээн үздэг. Е-маркетингийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж веб сайтыг хийж зөвөөр ашиглах ёстой. Веб хайлтын томоохон программууд дээр нэр хүндтэйгээр байрлуул. Байгууллагуудын хурал цуглаан дээр илтгэл тавьж, яриа хий. Ингээд хамгийн сүүлд нь сүлжээ network-г сайн ашигла хэмээн зөвлөдөг.
Үндэслэгч Левинсон партизан маркетингийн гол үзэл баримтлалыг дараах байдлаар тодорхойлсон.
•    Партизан маркетинг нь жижиг бизнес болон хувиараа бизнес эрхлэгчид тохиромжтой.
•    Таамаглал, туршлага, бодол шүүмжээс илүүтэй хүний сэтгэл судлал дээр суурилдаг.
•    Мөнгөнөөс илүүтэй цаг, энерги, уран сэтгэмж зэргийг бий болгодог маркетингийн анхдагч хөрөнгө оруулалт юм

Нийтэлсэн : gankhuu | Уншсан (1058) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Маркетингийн удирдлага улирлын шалгалтанд бэлтгэх асуултууд

2010-05-11 17:15:08

1.    Маркетингийн удирдлагын судлах зүйл
2.    Маркетингийн удирдлагын түвшин
3.    Маркетингийн удирдлагын гүйцэтгэх үүрэг
4.    Маркетингийн удирдлагын тухай ойлголт
5.    Маркетингийн удирдлагын үзэл баримтлал
6.    Маркетингийн үзэл баримтлал, борлуулалтын үзэл баримтлал  хоёрын ялгаа
7.    Маркетингийн менежерийн ажил үүргийн хуваарь
8.    Маркетингийн удирдлагын шийдвэр гаргах үйл явц
9.    Байгууллагын стратеги төлөвлөлт
10.    Байгууллагын эрхэм зорилго, зорилго, зорилт
11.    Маркетингийн стратегиуд
12.    Маркетингийн төлөвлөлтийн түвшин, үе шатууд
13.    Идэвхжүүлэлтийн төлөвлөгөөний бүтэц, түүнд тусгагдах зүйлс
14.    Идэвхжүүлэлтийн татах, түлхэх стратеги
15.    Маркетингийн судалгаа явуулах арга зүй
16.    Маркетингийн судалгаанд ажиглалтын аргыг хэрхэн ашиглах тухай
17.    Маркетингийн судалгаанд асуулгын аргыг хэрхэн ашиглах тухай
18.    Байгууллагын шийдвэр гаргалтанд анхдагч мэдээллийг хэрхэн ашиглах тухай
19.    Байгууллагын шийдвэр гаргалтанд хоёрдогч мэдээллийг хэрхэн ашиглах тухай
20.    Удирдлагыг хэрэгцээт мэдээллээр хэрхэн хангах тухай
21.    Хэрэглэгчийн судалгааны тухай
22.    Маркетингийн судалгааны шийдвэр гаргах үе шатууд
23.    Маркетингийн судалгааны аргууд
24.    Маркетингийн судалгаанд түүвэрлэлтийн аргыг хэрхэн ашиглах тухай
25.    Маркетингийн орчны хяналт, шинжилгээ
26.    Маркетингийн макро орчин, тэдгээрт гарч буй өөрчлөлтүүд
27.    Маркетингийн микро орчин, тэдгээрт гарч буй өөрчлөлтүүд
28.    Бизнесийн байгууллагад үзүүлэх орчны өөрчлөлтийн нөлөөлөл
29.    Бизнесийн байгууллага өрсөлдөгчөө хэрхэн судлах
30.    Өрсөлдөгчийн давуу болон сул тал, тэдгээрт баримтлах стратегиуд
31.    Салбарын өрсөлдөгчид, тэдгээрт баримтлах стратеги
32.    Өрсөлдөөний хэлбэрүүд
33.    Өрсөлдөгчийн 4 түвшин
34.    Үнийн өрсөлдөөн, баримтлах стратеги
35.    Хэрэглэгчийн хар хайрцгийн загвар
36.    Худалдан авах шийдвэр гаргах үйл явцыг хэрхэн удирдах
37.    Худалдан авагчийн шийдвэр гаргалтын хайлтын үе шатанд авах стратеги
38.    Худалдан авагчийн шийдвэр гаргалтын худалдаж авсаны дараах үе шатанд авах стратеги
39.    Хэрэглэгчийн зан төлөвийг хэрхэн ойлгож хариу арга хэмжээ авах
40.    Хэрэглэгчийн худалдан авах шийдвэрт нөлөөлөх хүчин зүйлс
41.    Эрэлтийг хэрхэн таамаглах
42.    Зах зээлийг сегментчилэх шалгуур
43.    Зорилтот зах зээлийг хэрхэн сонгох
44.    Шинэ бүтээгдэхүүний стратеги
45.    Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн нэвтрэлтийн үед авах стратегиуд
46.    Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн өсөлтийн үед авах стратегиуд
47.    Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн тогтворжилтын үед авах стратегиуд
48.    Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн бууралтын үед авах стратегиуд
..........................................................
60.    Бостоны матриц /од, хэцүү хүүхэд, саалийн үнээ, нохой/
61.    Лидерүүдийн баримтлах стратеги
62.    Тэмцэгчдийн баримтлах стратеги
63.    Дагалдагчдын баримтлах стратеги
64.    Сул орон зайн /цүнхээлийн/ эзэмшигчийн баримтлах стратеги
65.    STP загвар
92.    Микро маркетинг
93.    Макро маркетинг
94.    Маркетингийн мэдээлэл судалгааны систем
95.    Өрсөлдөгчийн хариу эсэргүүцлийг хэрхэн тооцох
96.    Нэгдмэл маркетинг
97.    Маркетингийн ашигт байдал
98.    Зар сурталчилгааны нийгмийн үр ашиг, сөрөг нөлөө
99.    AIDA загвар
100.    Харилцааны үйл явц ба идэвхжүүлэлт
 гүйцээгээд бүгдийг татаад аваарай...............

Нийтэлсэн : gankhuu | Уншсан (1913) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Идэвхжүүлэлтийн иж бүрдлийн стратегит нөлөөлөх хүчин зүйлс

2010-05-10 17:06:50

Идэвхжүүлэлтийн иж бүрдлийн стратегит нөлөөлөх хүчин зүйлс

Идэвхжүүлэлтийн иж бүрдлийг тодорхойлох хэмжигдэхүүнд дараах зүйлс орно.

1.       Бүтээгдэхүүний хүчин зүйлс

2.       Зах зээлийн хүчин зүйлс

3.       Хэрэглэгчийн хүчин зүйлс

4.       Төсөв санхүүгийн хүчин зүйлс

5.       Маркетингийн хольцын хүчин зүйлс нөлөөлдөг.

Бүтээгдэхүүний хүчин зүйлс: Бүтээгдэхүүний үндсэн шинж, эрсдэлийг хүлээх байдал, нийт худалдан авалтын хэмжээ

Зах зээлийн хүчин зүйлст: бүтээгдэхүүний амьдралын мөчлөг дэх байршуулалт, зах зээлд эзлэх хувь, үйлдвэржилтийн байдал, өрсөлдөөний түвшин, эрэлтийн хандлага зэргээс хамаардаг.

Хэрэглэгчийн хүчин зүйлст: өрх гэр болон бизнесийн хэрэглэгчидийн ялгаа, хэрэглэгчдийн тоо, тэдгээрийн төвлөрөл зэрэг орно.

Санхүүгийн хүчин зүйлст: байгууллагын санхүүгийн нөөц, идэвхжүүлэлтэндээ хэр зарцуулдаг уламжлалт хандлага

Маркетингийн хольцын хүчин зүйлст: үнэ чанарын уялдаа хамаарал, хуваарилалтын стратеги, брэндийн амьдралын мөчлөг, зах зээлийн газар зүйн төвлөрөл зэргээс хамаарна.

 

 

Нийтэлсэн : gankhuu | Уншсан (674) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Сэдэв. Үнийн удирдлагын тухай ойлголт, үнийн стратеги L-10

2010-05-05 19:07:19

 

 1. Үнэ гэж юу вэ?  Үнэ гэдэг бол эдийн засаг, хуулийн болон сэтгэлзүйн хувьд нийлмэл байдлыг үүсгэж байдаг. /economic and legal, psychological/

 

 

Эдийн засгийн хувьд гэдэг бол зардал дээрээр үндэслэж үнээ тогтоодог ба ашиг орлого олох гол хэрэгсэл бол үнэ болж байдаг. Хуулийн хувьд гэдэг бол хэт бага үнэ тогтоовол демпинг хийлээ хэмээн хуулиар хязгаарлаж өгдөг ба үнийг хуйвалдан тогтоох, зах зээлийн үнийн түвшинд шударга бусаар нөлөөлөх зэрэг нь шударга бус өрсөлдөөнд орох тул тодорхой хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах шаардлага тулгардаг.

Сэтгэлзүйн хувьд гэдэг бол хүмүүс тухайн бүтээгдэхүүний үнийн талаар тодорхой хүлээлттэй байдаг ба чанартай, нэр хүндтэй бүтээгдэхүүн үнэтэй байх ёстой гэсэн хандлага байдаг.
 

Нийтэлсэн : gankhuu | Уншсан (3273) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй