Бизнесийн удирдлага, маркетинг менежмент

Зорилго тэмүүлэлтэй, оюунлаг хүн бүхэнд зориулав.

Маркетингийн менежмент хичээлийн улирлын шалгалтын асуулт 2011 2-р улирал

2011-05-03 09:47:16

"Маркетингийн менежмент" хичээлийн

Улирлын шалгалтын асуулт Ангиуд:240-252

  1. Маркетингийн менежментийн судлах зүйл
  2. Маркетингийн удирдлагын 5 үзэл баримтлал
  3. Маркетингийн удирдлагын шийдвэр гаргах үйл явц
  4. Байгууллагын стратеги төлөвлөлт маркетинг төлөвлөлттэй хэрхэн уялдах
  5. Байгууллагын эрхэм зорилго болон маркетингийн зорилгын ялгаа
  6. Маркетингийн төлөвлөгөөний бүтэц
  7. Маркетингийн төлөвлөлтийн үе шат буюу хийх дараалал
  8. Стратегийн маркетинг төлөвлөлт болон тактикийн маркетин төлөвлөлт
  9. Маркетингийн менежерийн хийх үйл ажиллагаа
  10. 21-р зууны маркетингийн чиг хандлага

 

Ангилал : Маркетингийн удирдлага | Нийтэлсэн : gankhuu | Уншсан (5607) | Сэтгэгдэл ( 16 ) | Дэлгэрэнгүй

Хүний хөгжлийн талаар товчхон

2011-04-25 21:22:38

Хүний хөгжлийн онол нь экологийн эдийн засаг, тогтвортой хөгжил, нийгмийн халамжийн эдийн засаг, феминист эдийн засгийн онолуудын уулзвараас үүссэн гэж үздэг. Үүнийг “ногоон эдийн засаг” хэмээн улс төрийн хүрээнд нэрлэх нь бий.
Хүний хөгжлийг үр дүн болон үйл явцаар нь үнэлэх индикаторууд байдаг. НҮБ-ийн Хүний хөгжлийн хөтөлбөрөөс Амартья Сен, Махбуб Ул хаг нарын эхлүүлсэн хүний хөгжлийн онол нь олон оронд хурдтай түгэн тархсан онол юм. Энд хүний хөгжлийг үр дүнгийн 3 индикатороор хэмждэг. Үүнд:
1.    Нэг хүнд ногдох дундаж орлого
2.    Боловсрол
3.    Дундаж наслалт ордог.
Нобелийн шагналт Амартъя Сений үзэж байгаагаар ...

Ангилал : Хүний хөгжил | Нийтэлсэн : gankhuu | Уншсан (1076) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

Худалдан авах зан төлөв дэх гэр бүлийн нөлөө

2011-04-11 00:13:55

Гэр бүлийн нөлөө: Хэрэглэгчийн зан төлөвт маш олон хүчин зүйл нөлөөлдөг ч миний бодлоор Монголчуудын хувьд хамгийн их нөлөөлөлтэй хүчин зүйл нь гэр бүл гэж үзэж байна. Нэрт сурган хүмүүжүүлэгч Сухомленскийн хэлснээр ‘‘Хүн болгон математикч болох албагүй ч хүн бүр аав ээжүүд болдог’‘ гэсэн байдаг. Хүний хамгийн их зовж сэтгэл санаагаар унасан үеүд нь ажил дээр нь өнгөрч хамгийн их жаргалтай үеүд нь гэр бүлдээ байхад нь болдог байна. Гэр бүл гэдэг бол Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 3-р зүйлийн 1.2 т зааснаар ‘‘Гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ’‘ гэж заасан байдаг. Гэр бүл гэдэг бол нийгмийн үндэс бичил хэсэг нь юм. Хэрэглэгч гэдэг бол гэр бүлийн гишүүд байдаг. Тийм ч учраас дан ганц хэрэглэгч гэсэн салангид байдлаар судлаад үр дүнд хүрэхгүй. Харин түүний цаад нөлөөллийг нь, бүлгийн зан төлвийг нь судлаж харилцан уялдааг нь гаргаж ирсэнээр сая үр дүнтэй болох болно. Тэр бүлгийн нэг хэлбэр нь гэр бүл юм. Худалдан авалт болон хэрэглэгчийн зан төлөвт гэр бүлийн нөлөөллийг судлах нь маркетер хүний зайлшгүй нэгэн үүрэг байх ёстой. Энэ нөлөөллийг судлан үүндээрээ үндэслэн цаашдын маркетингийн хөтөлбөрөө боловсруулснаар амжилт олох үүд хаалга маань нээгдэх болно. Маркетингийн гол зорилго бол аль болох олон хэрэглэгчтэй болох явдал байдаг. Олон хэрэглэгчтэй болохын тулд тэдгээрийн онцлог, зан төлөв, хариу үйлдлийг нь судлан зөв танин мэдсэнээр эхлэх болно.

 

Ангилал : Маркетингийн удирдлага | Нийтэлсэн : gankhuu | Уншсан (1407) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

ОЮУТНЫ БИЕ ДААЖ БОДОХ БОДЛОГЫН СЭДВҮҮД EZMZ

2010-12-15 22:55:49

 

ОЮУТНЫ БИЕ ДААЖ БОДОХ БОДЛОГЫН СЭДВҮҮД

1.      Эрэлтийн шулууны тэгшитгэл зохиох

2.      Нийлүүлэлтийн  шулууны  тэгшитгэл зохиох

3.      Эрэлт  нийлүүлэлтийн  үнээс  хамаарсан  мэдрэмжийг  тодорхойлох

4.      Төсвийн  шулууны  тэгшитгэл  зохиох

5.      Олон салбарт Лёонтьевийн загвар

6.      Эрэлтийн шууд болон урвуу функцийг зохиох

7.      Нийлүүлэлтийн шууд болон урвуу функц зохоих

8.      Пүүсийн орлого, зарлагын функц

9.      Нэг хувьсагчийн ханамжийн функц

10.  Үйлдвэрлэлийн функц

11.  Дараалалын хязгаарыг эдийн засагт хэрэглэх нь

12.  Функцийн хязгаарыг эдийн засагт хэрэглэх нь

13.  2-р гайхамшигт хязгаар ба нийлмэл хүү бодох

14.  Ахиу ханамж болон ахиу бүтээгдэхүүн тооцох

15.  Ахиу орлого болон ахиу зардал тооцох

16.  Хөдөлмөрийн болон капиталын ахиу орлого тооцох

17.  Пүүсийн ашиг хамгийн их байх үеийн орлого зардлыг тооцох

18.  Эдийн засагт дахь экстремумын бодлого

19.  Хоёр хувьсагчийн функцийн нөхцөлт болон нөхцөлт бус экстремум

20.  2 хувьсагчийн ханамжийн функц

21.  2 хувьсагчийн үйлдвэрлэлийн функц

22.  Боломжит орлогыг хамгийн их байлгах үнэ

23.  Хэрэглэгчийн үндсэн болон хосмог бодлого

24.  Үйлдвэрлэгчийн үндсэн болон хосмог бодлого

25.  Орлого тэлэлт

26.  Үнэ тэлэлтийн зам

Ангилал : Улирал дундын шалгалтын асуултууд | Нийтэлсэн : gankhuu | Уншсан (613) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Гомдлын менежмент-Complaint management

2010-10-31 11:04:00

Гомдлын менежмент-Complaint management 

Гомдол гэдэг бол байгууллагын оршин тогтнох эсэхэд нөлөөлөгч хүчин зүйлс бөгөөд хэрэглэгчдэд үйл ажиллагаа нь таалагдахгүй байгаагийн илрэл юм.

Гомдлын үр ашигтай менежмент бол хэрэглэгчдэдээ таалагдахуйц байдлаар тэдний сэтгэл ханамжийг нь удирдах явдал юм.

Жижиг байгууллагуудын хувьд гомдлын тоо бага байдаг ба энэ нь орчин нөхцөлдөө үйл ажиллагаагаа зохицуулж хянаж байдагтай холбоотой байж болох юм.

Гомдлууд нь ихэвчлэн сөрөг зүйл шиг харагддаг хэдий ч гүйцэтгэлийг хэрхэн хийх талаар зөвлөмжийг өгч байдгаараа давуу талтай. Гомдлын менежмент бол хэрэглэгчийн зан төлөвийг илэрхийлэх хэмжигдэхүүн болж байдаг. Гомдлын удирдлагын асуудал дан ганц үйл ажиллагаа болон цаг хугацааны асуудал байдаггүй.

Гомдлыг хүлээж авах болон тухайн асуудлыг шийдвэрлэж байгаа байгууллагын соёл, ажиллагсдын хандлага, зан төлөв зэрэг асуудлууд хөндөгдөнө. Гол нь гомдлуудын нөхцлүүдэд нөлөөлөх, итгүүлэх боломж мөн  одоогийн болон ирээдүйн хэрэглэгчдэд таалагдахуйц шударга баталгааг гаргахад туслах хэрэгтэй.

Гомдлын менежментийн гол агуулга 5 хэсэгтэй.

1.       Гомдлын менежментийн үндсэн үзэл баримтлал

2.       Гомдлын менежментийн бодлогоо тодорхойлох

3.       Гомдлын үе шатыг тодорхойлох

4.       Гомдлын системийн үндэслэлийг тогтоох

5.       Гомдлуудын үр дүнг удирдах, ойлгох

Гомдлын менежментийн үндсэн үзэл баримтлал

·         Яагаад гомдлууд танай байгууллагын компанит ажилд нөлөөлдөг вэ гэдгийг ойлгох

·         Байгууллагын зорилгыг ойлгох

·         Гомдлууд болон асуултуудын ялгааг ойлгож танилцах

·         Гомдлын менежментийн үндсэн удирдлагын функцитай ажиллах

·         Бодлого тодорхойлох

·         Гомдлын менежментийн үзэл баримтлалыг нэгтгэх

Гомдлууд нь:

1.       Системийн асуудал

2.       Үйлчилгээтэй холбоотой асуудал гэсэн хоёр үндсэн шалтгааны улмаас гардаг.

Системийн буруугаас болж гомдол гарах шалтгаан

·         Хууль тогтоомж, бодлого зохицуулалтын алдаа

·         Дотоод хяналт, шалгалт, сургалтын дутмаг байдал

·         Бүртгэл тооцоо муу

·         Олон нийттэй тогтоох харилцаа холбоо сул, дутмаг

·         Өрсөлдөх байдал сул

Үйлчилгээний асуудалтай холбоотой гомдол гарах шалтгаан

·         Үйлчилгээний төв дэх урт дараалал /гомдол гаргах дараалал/

·         Өргөдөл өгөх үйл ажиллагаа саатах

·         Буруу хаяг руу захидал бичих, гомдол гаргах

Гомдлын менежментийн систем нь дараах хэсгүүдээс бүрдэнэ...

 

Ангилал : Менежмент | Нийтэлсэн : gankhuu | Уншсан (997) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Шалгалтандаа хэрхэн үр дүнтэй бэлтгэх вэ

2010-10-19 16:45:16

Шалгалтандаа үр дүнтэй бэлтгэж онц авах аргууд гэж байх уу. Ийм аргууд байдаг бол бидэнд хэлж өгөөч гэсэн оюутнуудын асуултанд хариулт болгон энэхүү бяцхан зөвлөмжийг боловсрууллаа. Уншаад өөрсөддөө тохирохыг нь сонгон үр дүнтэй ашиглаад шалгалтандаа амжилттай бэлдээрэй.

Ангилал : Улирал дундын шалгалтын асуултууд | Нийтэлсэн : gankhuu | Уншсан (1497) | Сэтгэгдэл ( 16 ) | Дэлгэрэнгүй